Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигчид тухайн улсдаа коронавирусээр халдвараар өвдөж, үүнээс шалтгаалан нислэгт орох боломжгүй болох тохиолдол ихээр гарч байна.

Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй байдаг.

КОВИД-19-ийн эдгэх хугацааг 10 хоног гэж тооцон эмчилгээ хийлгэсний дараа дахин PCR шинжилгээний сөрөг хариу эсвэл өвчлөөд эдгэсэн тухай эмнэлгийн бичгийг үндэслэн дараагийн нислэгээр ирэх боломжтойг МИАТ ТӨХК-аас мэдэгдлээ.

Түүнчлэн амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг уриаллаа.