Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Тусгаарлах 13 байранд гадаад улсаас ирсэн 464 иргэн байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын шийдвэрийн дагуу гадаадад улс орноос ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

Шинэ он гарсаар нэгдүгээр сарын 2-ны байдлаар 13 тусгаарлах байранд 464 иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 56 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Мөн иргэдээс ирсэн 600 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажилласан тухай УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан тусгаарлаж байгаатай холбоотой иргэдийн гомдол, саналыг хүндрэл чирэгдэлгүй шуурхай анхаарч, шийдвэрлэж ажиллах үүрэг өгчээ.