Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах нь авлигын гэмт хэрэгт өндөр дүн эзэлсээр байна

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Авлигын гэмт хэргийн улмаас 2021 онд 1.2 их наяд төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 96.2 тэрбум төгрөг буюу 8%-ийнх нь хохирлыг АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.7 дахин өссөн үзүүлэлт болохыг АТГ мэдээлэв. 

2021 оны эхний 11 сарын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр авлигын 308 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноосоо 6% буюу 17-оор нэмэгдсэн дүнтэй байна. Авлигын гэмт хэрэг өсөхөд нөлөөлсөн гол үзүүлэлт нь 

  • эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг - 15 буюу 7.3%
  • хахууль авах - 7 буюу 11.7%
  • хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг - 2 дахин өссөн нь нөлөөлжээ. 
 
Эх сурвалж: ҮСХ