Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 155 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 203 даалгавар бичгээр өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1,132 хэрэгт хяналт тавьж, 182 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тухайлбал:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 80,
  • Өмчлөх эрхийн эсрэг 66,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 5,
  • Хүчиндэх 8,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 7,
  • Авлигын 10, 
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.