Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Булган аймагт халдвар илрээгүй 26 хонолоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт дотоодын халдварын тоо 264-өөр нэмэгдлээ.

Дотоодын халдварын дийлэнх нь буюу 79.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 55 нь буюу 20.8 хувь нь аймгуудад илэрчээ.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Өмнөговьд хамгийн олон буюу 14 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин есөн аймагт халдвар нэмж илрээгүй бол 11 аймагт 1-7 тохиолдол шинээр илэрчээ.

Халдварын илрээгүй аймгуудаас Говьсүмбэрт зургаа, Хөвсгөл, Өвөрхангайд гурав, Ховд, Дорнод аймагт халдвар илрээгүй хоёр хоножээ. Харин Булган аймагт 26 хоног халдвар бүртгэгдээгүй байна.

ДЭМБ-ын журмын дагуу дээрх аймгуудад коронавирусийн тохиолдол нэмж илрэхгүйгээр 28 хоновол халдваргүй бүс буюу "Ногоон бүс" гэж үзэх юм.

Цар тахал анх гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 388,860-д хүрсэн. Үүнээс 217,816 нь Улаанбаатар хотод, 172,021 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Нийслэл хот болон орон нутгийн халдварын нөхцөл байдал (2021.12.31):