Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

М-Си-Эс Группийн хоёр компани "2021 оны онцлох ААН"-ээр, хоёр компани салбарын "Энтрепренер"-ээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг МҮХАҮТ-аас шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер” шалгаруулалтаас М-Си-Эс Группийн гурван компани шагнал хүртлээ.

“Энтрепренер 2021” шалгаруулалтаас Энержи Ресурс болон М-Си-Эс Кока-Кола компаниуд “Оны онцлох аж ахуйн нэгж”, мөнгөн Меркуригийн эзэд болсон бол, М-Си-Эс Кока-Кола компани мөн “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр, М-Си-Эс Интернейшнл компани “Бүтээн байгуулагч Энтрепренер”, “Эрчим хүчний салбарын Энтрепренер”-ээр тус тус шалгарсан байна.

Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд улс орон даяар цар тахлын нөхцөл байдалтай, экспорт зогсонги, үйл ажиллагаа хүндрэлтэй байсан хэдий ч Энержи Ресурс компани ажиллагсдынхаа ажлын байрыг бүрэн бүтэн хадгалснаас гадна 2020-2021 онуудад шинээр 429 ажлын байр бий болгож, нийт 300 орчим тэрбум төгрөгийг улсад татвар, шимтгэл хэлбэрээр төвлөрүүлсэн байна. М-Си-Эс Кока-Кола компани 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 117 гаруй компаниас 300 гаруй нэр төрлийн барааны худалдан авалт хийж аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болон ажиллажээ.

Энержи Ресурс компани нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш татвар төлөлт, эдийн засагт оруулж буй хувь нэмрийн хэмжээгээр Монгол Улсын Топ-5 аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч, улс орны эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн засаг захиргаа, малчид, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг оролцогч талтай хамтран “Зүрх мартахгүй” төсөл, 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн албан ёсны түнш, “Сайн хөрш” хөтөлбөр, Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр зэрэг төслийг хэрэгжүүлсээр байна.

М-Си-Эс Кока-Кола компани 2020-2021 онд байгаль орчны менежмент, ногоон хөгжлийн чиглэлээр нийтдээ 760 гаруй сая төгрөгийг зарцуулж, Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, 2030 он гэхэд хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилттой ажиллаж байна. Мөн тус компани хийн түлшний зуухыг М-Си-Эс Интернейшнл компанитай хамтран хэрэгжүүлсэн нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлж байгаа манлайлал хэмээн өндөр үнэлж “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр шалгаруулжээ.

М-Си-Эс Группийн ууган компани болох М-Си-Эс Интернейшнл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхай, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулагч, ерөнхий гүйцэтгэгчээр оролцжээ. Тус компани 2020-2021 онд 75.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт нийт 18.6 тэрбум төгрөгийг татвар, шимтгэл хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд М-Си-Эс Группийн компаниуд өөрсдийн бизнесийн онцлогийг харгалзуулан зорилтуудаа тодорхойлон ажиллахдаа ногоон хөгжлийн чиглэлээр нэг удаагийн хандив тусламжаас илүүтэйгээр урт хугацааны хөгжлийг чухалчилж, тогтвортой, үр дүнтэй эргэх холбоог хэвшүүлэхийг эрхэмлэж байна. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.