Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

ALTEX.MN-ээс гаргасан олон улсын болон дотоодын крипто зах зээлийн судалгаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 28
Сурталчилгаа

Сүүлийн жилүүдэд дижитал хөрөнгийн зах зээлд олон компани шинээр гарч ирж буйн зэрэгцээ тус салбарыг сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байгаа билээ. Манайд одоогийн байдлаар 12 крипто бирж үйл ажиллагаа явуулдаг. Цаашид энэ тоо улам нэмэгдэж крипто валютын зах зээл өргөжин тэлэх хандлагатай байгаа хэдий ч энэ талаар олон нийтэд оновчтой мэдлэг түгээж байгаа нь цөөн. Тэгвэл ALTEX.MN-ээс гаргасан крипто зах зээлийн Монгол дахь нөхцөл байдал болон олон улсын чиг хандлагын судалгааг та бүхэндээ хүргэе.

Дэлхийн болон дотоодын дижитал хөрөнгийн зах зээл цаашид урт хугацаанд хурдацтай хөгжих боломжийг дараах 3 хүчин зүйл бий болгож байна.

 

Нэгдүгээрт: Технологийн хөгжил. Технологи санхүүгийн огтлолцол дээр суурилсан шийдлүүд, бүтээгдэхүүний хөгжил хурдтай явагдаж байна. Товчхондоо олон салбар, хувь хүмүүс технологийн шийдлүүдийг турших боломжтой болсон.

Хоёрдугаарт: Хөрөнгө оруулагчид олгох өгөөж. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид урт хугацааны турш бага хүүтэй мөнгөө байршуулахаас татгалзаж, аль болох богино хугацаанд өндөр өгөөж хүртэх бусад боломжийг эрж байгаа хүсэл нь крипто болон бусад алтернатив салбарыг эрчимжүүлж байгаа юм.

Гуравдугаарт: Хууль эрхзүйн зохицуулалт. Дэлхийн улс орнууд үнэт цаасны зохицуулалт, дижитал хөрөнгийн талаарх татварын болон хууль эрх зүйн орчноо улам боловсронгуй болгож эхэлсэн. Монгол улсын хувьд виртуал хөрөнгө оруулалтын хуулийн төсөл нь тухайн крипто биржийн бодлогоор боловсруулагдаж байгаа нь учир дутагдалтай юм.

MОНГОЛЫН КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Монголын крипто зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа үндсэн гурван чиглэл бий.

1. Крипто бирж: Хөрөнгө оруулагчид болон арилжаачдад валют ашиглан криптовалютыг худалдан авах, зарах боломжийг бий болгож буй зуучлагч байгууллага юм. Монголд одоогийн байдлаар 12 крипто бирж үйл ажиллагаа явуулж байна.

 

2. Криптовалют: Блокчэйн технологи дээр суурилсан шинэ төрлийн цахим санхүүгийн /Койн-Токен/ хэрэгсэл юм. Дэлхий дээр нийт 11,000 төрлийн криптовалют байдаг ба эдгээрийн нийт зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд доллар байгаа юм.

 
 
 

3. NFT: Non Fungible Token буюу дахин давтагдахгүй токен гэсэн утгатай блокчейн протокол юм. Энэхүү протоколыг ашигласнаар ямар ч бүтээлийг дижитал хэлбэрт оруулан блокчейн дээр бүртгэлийг үүсгэж өмчлөл болон шилжилтийг мэдээллийг бүртгэн авах боломжтой болдог. Аливаа нэг дижитал хөрөнгийг (уран зураг, дуу бичлэг, урлагийн бүтээл г.м ) эзэмших, нотлох баримтыг хэлнэ. IHC үүсгэн байгуулагч Трэйдэр Эрхмээгийн гаргасан limited edition NFT нь анх гарахдаа 1,000₮ зарагдсан бол хоёр дахь зах зээл дээр 50,000,000₮ зарагдсан юм.

ОЛОН УЛСЫН КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Олон улсад тэр дундаа Азийн хувийн хөрөнгийн зах зээлийн боломжуудыг тэлэх зорилгоор цөөнгүй тооны тоглогчид дижитал платформыг хийж эхэлсэн байна. Энэхүү хүснэгтээс хэрэглэгч, харилцагчид руу чиглэсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг платформ биржүүд гарч ирж буйг харж болно.

Хувийн хөрөнгийн биржийн хэлбэрүүд

 
ОЛОН УЛСЫН БОЛОН ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Дижитал хөрөнгө нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, хөгжлийнхөө дөрөвдүгээр шат руу орж байна. Доорх хүснэгтэд Дижитал хөрөнгийн хэлбэрийн хувьслыг дэлхийн томоохон тоглогчдын жишээн дээрээс хүргэж байна.

 

Криптовалютын хэрэглээ

  1. Payment токен нь өөрийн үнэ цэнээ хадгалдаг солилцооны нэгж. BTC гэх мэт уугуул крипто валютууд, Diem, CBDC гэх мэт токенжуулсан валютууд төлбөрийн токены жишээ юм.
  2. Utility токен нь экосистем эсвэл дижитал нөөцөд нэвтрэх хэрэгсэл (жишээ нь ETH, TZS болон бусад participation эсвэл шагналын токен);
  3. Asset токен нь үнэт цаас гаргагчдын хувьцаа эсвэл өмчлөлийн төлөөлөл (жишээлбэл, Filecoin гэх мэт уугуул хөрөнгийн токен, PMGT токенжуулсан хөрөнгө)

Манайд хамгийн түгээмэл байдаг нь Utility токен юм. Энэ нь тодорхой нэг экосистем буюу салбарт ажилладаг бол Payment токен нь асуудал шийдэхээс илүүтэй мөнгөн тэмдэгттэй тэнцэх дижитал гүйлгээ хийдэг. Харин Asset токен нь үнэт цаасаар баталгаажсан токен юм.

Тэгвэл бидэнд юу дутуу байна вэ?

Дээрх хүснэгтэд буй дижитал хөрөнгийн хөгжлийн дөрвөн үе шатаас харахад манай улсын хувьд хөгжлийнхөө эхэн үеийг туулж, 2-р үе буюу биржийн шат дээрээ явж байгаа юм. Одоо дутагдаж байгаа зүйл нь санхүүгийн байгууллагын зохицуулалт буюу 3-р үе Маркет мэйкинг юм.  Энэ нь таны крипто хөрөнгөө хадгалуулах асуудлыг шийдвэрлэх юм.

ALTEX.MN-ээс гаргасан крипто зах зээлийн судалгаанаас харахад Монголын крипто зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж буй дотоодын дижитал хөрөнгийн биржүүд дараах тулгамдаж буй асуудал ажиглагдаж байна.

  1. Хэрэглэгчдэд ээлтэй, уян хатан, зориулалтын функц, интерфейс
  2. Хэрэглэгчийн үнэ цэнэ, арилжааны хэмжээнээс хамаарсан шимтгэл
  3. Боловсролын контент, комьюнити, ил тод байдал
  4. 24/7 харилцагчийн үйлчилгээ, зөвлөгөө
  5. E2E аюулгүй байдал
  6. Хэрэглэгчийн оролцооны хөтөлбөрүүд дутмаг байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.