Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Global Banking & Finance Awards 2021" болон "Forbes Mongolia Finance Awards 2021"-аас мөнгөн гуйвуулгын "Sendly" аппликейшн шагнал хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 28
Сурталчилгаа

Олон улсын банк санхүүгийн салбарт тасралтгүй судалгаа шинжилгээ хийж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг "Global Banking & Finance Review" сэтгүүлээс жил бүр тодруулдаг “Global Banking & Finance Awards 2021”-с “Fastest Growing FinTech Company In Central Asia 2021” буюу “Төв Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй Финтек компани 2021” шагналыг “Sendly” олон улсын мөнгөн гуйвуулгын аппликейшн хүртлээ.

 

“Сэндли ББСБ” ХХК нь 2015 оноос хойш Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоо, гадаад валют арилжааны үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

Sendly аппликейшн нь 2020 оны тавдугаар сард АНУ-ын 33 мужаас Монгол руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ эхлүүлж байсан бол 2021 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Австрали, Япон улсаас мөнгөн гуйвуулга хийж эхлээд байгаа юм. Тус аппликэйшн нь БНХАУ-ын төлбөр тооцооны томоохон төлөөлөгч “WeChat Pay”-ийн албан ёсны хамтрагч байгууллага болоод байна. Хилийн чанадад байгаа Монголчууд “Sendly” аппликейшнээр дамжуулан сайн дурын нийгмийн даатгалын төлбөрийг төлөхөөс гадна, “Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэдийг орон сууцжуулах төсөл болох 1Home” төслийн хүрээнд орон сууцны зээлийн үйлчилгээ зэргийг үзүүлж байна.

“Сэндли ББСБ” ХХК нь 2021 онд зээлийн шинэ бүтээгдэхүүн болох мерчант зээлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн нь Бичил бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээгээд байгаа. Уг зээлийг “HiPay” мерчант аппликейшнээр дамжуулан онлайнаар олгож байгаа бөгөөд өдөр тутмын орлогоосоо зээлийн төлбөрийг автоматаар төлөх боломжийг бүрдүүлж өгсөн нь хэрэглэгчдийн таашаалд нийцээд байгаа юм.

2021 онд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээс гадна хэрэглэгчийн тоо, гүйлгээний дүн, гүйлгээний тоо гэх мэт үзүүлэлтүүдээрээ үсрэнгүй өсөлт гаргасныг үнэлэн “Forbes Mongolia Finance Awards 2021”-ийн “Шилдэг мөнгөн гуйвуулгын аппликейшн” шагналыг мөн хүртээд байна.

 

Мөн Дэлхийн стартап бизнесийн  экосистемийн судалгааны StartupLink байгууллагаас шалгаруулдаг “Global Startup Ecosystem Index 2021” жагсаалтад Монгол улс 5 байраар урагшилсан бөгөөд энэхүү өсөлтөд хувь нэмрээ оруулсан аппликейшнээр Sendly аппликейшнийг онцолжээ.

Монгол хүний бүтээсэн аппликейшн дэлхийд танигдаж, Олон улсад түүчээлэн байгааг Санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Forbes Mongolia Finance Awards 2021” болон “Global Banking & Finance Awards 2021” тодорхойлж байна.

“Sendly” аппликейшнийг татах холбоос:

App store:  apps.apple.com/us/app/sendly/

Play store: play.google.com/store/apps/details

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.