Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шар айргийн OKTOBERFEST баярт жилд 6 сая жуулчин очдог

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 28
Сурталчилгаа

Шар айргийн өлгий нутаг Герман улсын Бавар мужийн хааны шар айраг болох Kaltenberg брэндийн Монгол дахь албан ёсны элч төлөөлөгч “BRAND AMBASSADOR”-ын шалгаруулалт болж Э.Ууганбаяр, Б.Батжав, У.Үнэнхүү нар брэндийн элч төлөөлөгчөөр шалгарсан билээ.

Монгол улсад Kaltenberg брэндийг төлөөлөх элч төлөөлөгч нарт зориулан Герман улсаас брэндийг хариуцсан мэргэжилтэн Beate Neubauer сургалт явууллаа. Уг сургалтаар Kaltenberg брэндийн түүх, мөн чанар, шар айргийн төрлүүд, хэрэглээний соёл зэрэг мэдлэг, мэдээллүүдийг өгсөн юм.

 
 

BRAND AMBASSADOR нь KALTENBERG брэндийг олон нийтэд үнэн бодитоор (брэндийн түүх, бусдаас ялгарах онцлог шинж чанар, дүр төрх, хэрэглэгчийн боловсрол гэх мэт) сурталчлан таниулах албан ёсны эрхтэй хүн юм.

Уг сургалтын дараа амбассадорууд маань олж авсан мэдлэгээ хуваалцсан юм.

 

Монгол улс дахь Kaltenberg брэндийн амбассадор Б.Батжав:

Kaltenberg брэндийг дэлхийн 13 оронд үйлдвэрлэн 46 оронд экспорт хийдэг. Үйлдвэрлэгчдэд маш өндөр шаардлага тавьж албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэх зөвшөөрлийг олгодог. Тэдний нэгээр АПУ компани шалгарч хэрэглэгчдэдээ Kaltenberg шар айргийг шинэхнээр, чанартайгаар яг л Герман улсад очиж хэрэглэж байгаатай адилаар таашаах боломжийг олгож байна.

 

Монгол улс дахь Kaltenberg брэндийн амбассадор Э.Ууганбаяр:

Дэлхийн хамгийн том шар айргийн баяр болох Oktoberfest-ийг 19-р зууны эхэн үеэс тэмдэглэж иржээ. 1810 онд түүний удмын König Ludwig I болон Sachsen-Hildburghausen-ын гүнж Therese нарын хуримд маш олон хүмүүс хүрэлцэн ирж, гадаа задгай талбайд олон хоног үргэлжилсэн нүсэр хуримын ёслолын найр нь Oktoberfest баярыг тэмдэглэх үндэс нь болжээ. König Ludwig I нь дотор суун баярладаг байсан уламжлалыг эвдэн гадаа ил задгай талбайд шар айргаар үйлчлэхийг зөвшөөрсөн ажээ.

Жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг Oktoberfest фестиваль нь 16-18 хоног үргэлжилдэг бөгөөд Германы Мюнхен хотод энэхүү баярт оролцохоор жил бүр 6 сая жуулчин ирдэг ажээ.

 

Монгол улс дахь Kaltenberg брэндийн амбассадор У.Үнэнхүү:

Kaltenberg брэндийн төрлүүдийг ямар хоолтой, хэзээ, ямар тохиолдолд хэрхэн хэрэглэх вэ гэсэн томоохон соёл уламжлал, ёс жаягийг мэдэж авсандаа их баяртай байна. Би хоол хийх дуртай. Цаашид бэлдсэн хоолноосоо хамаараад уух зүйлээ сонгож байна.


Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.