Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон сууцны хорооллын гадаа байрлуулсан 15 автомашиныг гэмтээсэн этгээдүүдийг илрүүлэн, шалгаж эхэлсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хангай хотхоны дугаар байрны зүүн талд авто замын 1 дүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн хэрэг энэ сарын 25-26-нд шилжих шөнө гарчээ. 

Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу Тээврийн Цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд нь 2005 онд төрсөн 16 настнууд байжээ.