Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат таалал төгсжээ
Хүнд гэмтлийн улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байсан Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат таалал төгсжээ.
Тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас ноцтой гэмтэн БНСУ-д болон эх орондоо удаан хугацааны эмчилгээ хийлгэж байсан юм.
Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн үндэслэлээр цагдан хоригдож байв. Түүнээс хойш хэргийг шалгасаар арванхоёрдугаар сарын 23-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг прокурорын хяналтад буцаасан.
Хэргийг шалгах хугацаанд Э.Энхбат начныг БНСУ-д эмчлүүлж байсан бөгөөд түүнийг эх оронд нь авчраад удаагүй байсан билээ.
Талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
