Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын амралтад зориулан Loopy Code Academy-ийн Кодинг, Хөлбөмбөг хосолсон тусгай хөтөлбөр зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Бага, дунд ангийн хүүхдүүдэд зориулсан код бичих сургалт явуулдаг Loopy Code Academy, хөлбөмбөгийн сургалт явуулдаг Nomadic Kickers (Кидс Спортс ХХК) сургалтын төвүүд хамтран, сурагчдын амралтад зориулсан КОДИНГ + ХӨЛБӨМБӨГ хосолсон хөтөлбөрийг 2022 оны 1-р сарын 4-нөөс 27-ны хооронд зохион байгуулж байна.

Бага, дунд ангийн сурагчид маань хоёр жилийн турш боловсрол, сургалтад хамрагдах боломжгүй байсан тул сурагчдын өвлийн амралтын хугацаанд код бичих, хөлбөмбөг гэсэн 2 сургалтад нэг сарын дотор хамрагдах боломжийг бүрдүүлэхийг зорилоо. Нийт 40 хүүхэд хамрагдах тул амжиж бүртгүүлээрэй.

Сургалтуудын талаар дэлгэрэнгүй:

"Кидс Спортс" ХХК (Little Kickers Mongolia) нь Английн алдарт "Little Kickers" хэмээх 1.5-7 настай хүүхдүүдэд зориулсан хөлбөмбөгийн франчайзинг сургалтыг хэрэгжүүлж, нутагшуулсан билээ. 2021 оноос Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Грассрүүтс” буюу  хүүхэд бүрд хөлбөмбөг уриатай хөтөлбөр дээр тулгуурласан, 6-12 настай хүүхдүүдэд зориулсан "Номадик Кикерс" хөл бөмбөгийн хөтөлбөрийг мэргэжлийн багш, дасгалжуулагч нарын хамт баяжуулж, хөгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь хөлбөмбөгийн анхан шатны техник дээр суурилсан 6 сэдэвтэй (цохилт, дамжуулалт гм) байх бөгөөд нэг сэдэвт 8 долоо хоногийн (16 цагийн) хичээл багтана. Сэдэв бүрд хөгжөөнт халаалтын тоглоомуудаар дамжуулан үндэсний өв соёл, дэлхийн улс орнууд, эрүүл хооллолт зэрэг энэ насны хүүхдүүд хэрэгтэй танин мэдэхүйн боловсролыг шингээн өгснөөрөө онцлог. Хүүхдийг бүтээлч, сонирхолтой хөтөлбөрөөр дамжуулан спорт, дасгал хөдөлгөөнд дуртай болгох, багийн ажиллагаа, харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх гээд хөлбөмбөг нь хүүхдийн хөгжилд олон талаар эергээр нөлөөлдөг. Олон охид хөвгүүдийг хөлбөмбөгт хамруулах, дуртай болгох зорилготой энэхүү хөтөлбөр нь бага ангийн сурагчид, анхлан суралцагч нарт маш тохиромжтой.

Loopy Code Academy-н бага насны хүүхдүүдэд (9-14 нас) зориулан хөгжүүлж, боловсруулсан Scratch Кодинг болон Minecraft Кодинг хөтөлбөрүүд нь хүүхдүүдэд сонирхолтой, бүтээлч, хөгжилтэй байдлаар компьютерын шинжлэх ухааны суурь ойлголтууд, ур чадваруудыг эзэмшүүлж, технологийн салбарын хэрэглэгчээс бүтээгч болон хөгжүүлнэ. Код бичих, программчлал нь ирээдүйн хамгийн үнэ цэнтэй ур чадваруудын нэг төдийгүй хүүхдийн логик сэтгэлгээ, тооцон бодох сэтгэлгээ, бүтээлч байдал, хийсвэрлэн төсөөлөх чадваруудыг хөгжүүлдэг. Scratch хөтөлбөрийн туршид 2 анимэйшн, 6 тоглоом, Minecraft хөтөлбөрийн туршид 2 том төсөл хийж гүйцэтгэнэ. Энэхүү кодинг хөтөлбөрүүд хүүхдийг технологийн салбарт дурлуулж, бага наснаас авьяас чадварыг нээж, цаашид программчлал, IT салбарт ажилд ажиллах үүд хаалгыг нээх болно. Сургалтын нэг шат 16 цагийн хөтөлбөр байдаг ба энгийн үед 2 сар хичээллэдэг.


КОДИНГ + ХӨЛБӨМБӨГ хөтөлбөрийн хүрээнд Сурагчид Кодинг хичээл 90 минут + Хөл бөмбөг 60 минут, нийт 3 цагийн хөтөлбөрт 7 хоногт 2 удаа хамрагдана.

Хугацаа: 2022.01.04-нөөс 01.27, Мягмар, Пүрэв гарагт тус бүр 3 цаг

Нийт төлбөр: 480'000-с 440'000 болж хямдарсан (2021/12/31-нээс өмнө бүртгүүлбэл)

Байршил: Хан Хилс хотхон, Дүүрэн Эрдэм төвийн 204 тоот (River Garden хотхоноос баруун тийш яваад)

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.facebook.com/loopycode

Бүртгүүлэх: www.bit.ly/LoopyCodeBurtgel

Мэдээлэл авах: 98195740 (кодинг), 90488883 (хөлбөмбөг)

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.