Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Аливаа хууль бус этгээд АН-ын нэрээр үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

АН-ын дарга С.Эрдэнэ, Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

С.Эрдэнэ “Манай намын зүгээс “Хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүх хуралдаад Ардчилсан намын нэрийг хэсэг бүлэг хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваагүй.

АН-ын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн О.Цогтгэрэлийн намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг шүүхийн байгууллага хүлээж авахаас татгалзсан.

Өнөөдөр АН ямар нэгэн хуваагдалгүй, нэг л тамга, тэмдэгтэй байна. Цаашид аливаа хууль бус этгээд АН-ын нэрээр үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид хууль, дүрмийн дагуу намын дараагийн даргын сунгааг зохион байгуулж, түүнийгээ батламжлуулахаар Улсын дээд шүүхэд гурван удаа хандсан. Гэтэл шүүхээс Улс төрийн намын хуулийг зөрчсөн хууль бус тайлбарыг бидэнд ирүүлсэн. Тодруулбал, танай намын дотоод маргаантай байдал арилаагүй тул бүртгэх боломжгүй гэдэг хариуг удаа дараа өгсөн. Гэтэл хуулиар Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод асуудлаар хянан шалгах ажиллагаа явуулах ёсгүй" гэв. 

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үү эсвэл Б.Тулгат уу?

-Эрх зүйн наад захын мэдлэгтэй хүний ойлгох асуудал шүү дээ. Хууль ёсны эрхтэй, Ардчилсан намыг төлөөлөх үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн бол Содномзундуйн Эрдэнэ. Энэ бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа.