Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ховордсон ан амьтан агнахгүй байхыг анхаарууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постод арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10:00-22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэжээ.

Энэ өдөр 16:30 цагийн үед нэр бүхий иргэн 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг гурван жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан.

Иймд ховордсон ан амьтныг агнахгүй байхыг анхаарууллаа.