Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

CU конвиниенс дэлгүүр 23 шинэ салбар нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 22
Сурталчилгаа

Монголын хамгийн том конвиниенс дэлгүүрийн сүлжээ CU брэнд 11, 12-р саруудад 23 шинэ салбар нээж салбар дэлгүүрийн тоо 160-д хүрч хэрэглэгч танд улам бүр ойртлоо. 7 хоног бүр 1 шинэ салбар нээж олон улсын стандартад нийцсэн ая тухтай бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн ойроос, хаанаас ч авах боломжийг бүрдүүлэн ажиллаж буй CU конвиниенс дэлгүүр тэсрэлттэй өргөжин тэлсээр байна.

 

Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа салбаруудын нэг нь яах аргагүй конвиниенс бизнесийн зах зээл бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй конвиниенс дэлгүүр үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн тооцоолол байгаа бөгөөд энэ тоо цаашид ч эрчимтэй өсөх хандлагатай байгаа билээ. 

 

Конвиененс дэлгүүрийн сүлжээг дэлхий дахинд бүхий л үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэдэг нийгмийн бүтэц гэж үздэг бөгөөд CU энэ жишгээр Монгол улсад үйлчилгээний хөгжлийг түгээсээр байна.

Сард 1,6 сая, өдөрт 55 мянган хэрэглэгчдэд үйлчилдэг CU брэнд 2023 он гэхэд нийт 360 салбар дэлгүүртэй болох зорилт тавин ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.