Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн анхны SMS-ийн NFT дуудлага худалдаагаар $121,000-ын үнэ хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн анхны SMS буюу богино текст мессэжний NFT өчигдөр Парис хотод зохион байгуулагдсан дуудлага худалдааны үеэр $121,000-ын үнэ хүрсэн байна.

1992 оны арванхоёрдугаар сард Их Британийн Vodafone компанийн харилцаа холбооны сүлжээгээр “Merry Christmas” гэсэн агуулгатай мессэж илгээгдсэн нь дэлхийн хамгийн анхны SMS болж байжээ.

Тухайн үед Vodafone компанийн инженер Нэйл Папворт уг SMS-ийг компьютер дээрээсээ өөрийн менежэрийн 2 кг жинтэй “Orbitel” брэндийн зөөврийн утас руу илгээсэн юм байна.

NFT (Non-Fungible Token) нь энэ онд түгээмэл хэрэглээ болоод буй дижитал хөрөнгийн нэг хэлбэр юм. Үүнд блокчэйн технологиор давтагдашгүй байдал нь баталгаажсан зураг, дүрс, хөгжим, текст зэрэг дижитал бүтээгдэхүүнүүд багтдаг.

Франц улсад биет бус бараа бүтээгдэхүүнийг зарахыг хуулиар зөвшөөрдөггүй тул өчигдөр анхны SMS-ийг дуудлага худалдаанд оруулахдаа уг мессэжний эх код, дамжуулалтын протокол зэргийг нь харуулсан дижитал жаазыг ашиглажээ.

 

Эх сурвалж: Reuters