Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар бараалхана

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко

-  Сэтгүүлч Б.Бадамгарав Москва хотоос мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Тэрбээр өнөөдөр "Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө"-нд цэцэг өргөх юм.

Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны хурлын Төрийн думын дарга В.Володин бараалхана.

Түүнчлэн энэ өдөр Монголын төрийн тэргүүнд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар бараалхана хэмээн айлчлалын хөтөлбөрт тусгагджээ. 

"Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө"-ний талаар сонирхуулахад, Оросын Улаан арми Гитлерийн Германы армитай Москва хотын ойролцоо хийж байсан ширүүн тулалдаан болсон Ленинградын шоссе орчмын газраас олдсон нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг Аугаа их Эх орны дайны ялалтын 25 жилийн ойгоор буюу 1966 оны арванхоёрдугаар сард зөөн авчирч байрлуулан энэхүү хөшөөг босгож байжээ.

“Нэр нь үл мэдэгдэх цэрэг”-ийн хөшөө-дурсгалын цогцолборын нээлт 1967 оны тавдугаар сарын 8-нд болсон бөгөөд Цэргийн хүрэл таван хушууны дундаас асаж байгаа алдрын мөнхийн галыг Петербургийн “Марсовое поле”-гийн дөлөөс авчран асааж, шарилын дээрх гантиг чулуун дээр "Нэр нь үл мэдэгдэх ч, гавъяа нь үүрд мөнх" гэж бичсэн байдаг.

Түүнчлэн Оросын баатар хотуудын нутгаас авчирсан ариун хөрсийг бунхант хөшөөний баруун тал руу, Кремлийн ханыг дагуулан тусгай бумбанд хийж байрлуулсан байдаг аж.