Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Байлдагчаа зодож, амийг хохироосон салааны захирагчид 14 жилийн хорих ял оноов

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хэрэг гарсан.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.