Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Тайланд, Турк, Эмират зэрэг улс руу хийдэг аялал жуулчлалын нислэгийг зогсоох зөвлөмж өгч байгаа”

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын холбогдох байнгын хороодын хуралд эрүүл мэндийн салбарын төлөөлөл коронавируст халдвар /КОВИД-19/-ын шинэ төрлийн омикрон хувилбарын тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр омикрон хувилбарын халдвараас хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авч байгаа талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Энэтхэгт делта, Өмнөд Африкт омикрон хувилбар бүртгэгдсэний дараа яагаад Их Британи улс хамгийн түрүүнд шинэ төрлийн вирусийн давалгаанд өртдөг вэ гэхээр тус улс нь Энэтхэг, Өмнөд Африк руу хамгийн олон нислэг үйлддэг байсантай холбоотой юм байна. Энэ нь тус улсыг халдварын шинэ давалгаанд өртөхөд нөлөөлсөн гэдэг судалгаа гарсан.

Тиймээс манай улсын хувьд Тайланд, Турк, Эмират зэрэг улс руу хийж байгаа аялал жуулчлалын нислэгийг зогсоох зөвлөмжийг өгч байгаа.

Манай улсын нийт хүн амын 80 хувь нь синофарм вакцины хоёр тун хийлгэсэн. Үүн дээр нэмээд файзер вакцинаар бүүстэр тун хийлгэсэн. Ингэснээр омикроны үед давуу талыг бий болгож байна гэж үзэж байгаа" гэв.