Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул, Сэлбэ гол дагуу барих нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа

ikon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна.

Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрд 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай.

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар
 

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 - 16:00 цагийн хооронд Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 6 давхрын 609 тоот хаягаар хүлээн авна.

 Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-315333 утсаар болон www.ubservice.ub.gov.mn сайтаас тодруулна уу.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАХ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН КОНЦЕПЦ, ЗАГВАР ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ДААЛГАВАР 

1

Зураг төсөл боловсруулах үндэслэл

-    Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2025 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага;

2

Төлөвлөлтийн байршил, хамрах хүрээ,   гүйцэтгэх талбай 

-    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбай

-    Туул, Сэлбэ гол дагуух иргэд ихээр амарч зугаалдаг талбай

-    Автобусны дундын болон эцсийн буудлууд иргэд ихээр зорчдог байршлууд

-    Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоод

-    Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан гэр хороолол дундах талбай

3

Зориулалт, хүчин чадал

-    Тухайн орчин, иргэдийн төвлөрөл, зорчих урсгалыг тооцоолсон байх

4

Зураг төсөл гүйцэтгэх хугацаа

-    2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаарын сарын 24-ний өдөр.

5

Зураг төслийн захиалагч

-   Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба;

 

6

Зураг төсөл боловсруулах байгууллага

-   Зураг төслийн мэргэжлийн байгууллага;

-   Хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус;

-   Олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага.

7

Архитектур орон зайн төлөвлөлтөд тавигдах шаардлага

-    Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдсан байх

-    Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, орчны газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх;

-    Орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын дүр төрх тодорхойлох.

-    Ногоон хөгжлийн бодлого, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлэх: орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй байх;

-    Байгаль орчинд ээлтэй төлөвлөлтийн шийдлийг тусгасан байх;

-    Үндэсний ёс заншил, соёлыг сурталчлах, олон нийтийн төв болох;

-    Эдийн засаг болон нийгэмд үр өгөөжтэй байх;

-    Нийтийн бие засах газрын Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн байх;

-    Авто зам болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаагүй байх;

-    Зураг төсөл зохиогч нь гараар эсвэл компьютер график ашиглан боловсруулах.

8

Зураг төслийн иж бүрдэл

Загвар зургийн бүрдэл

-       Нүүр хуудас;

-       Орчны тойм;

-       Одоогийн байдал /фото/;

-       Төлөвлөлтийн шийдэл;

-       Ерөнхий төлөвлөгөө шийдэл;

-       Явган хүний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлгөөн схем;

-       Харагдах байдал;

-       Бусад;

А3 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg, *.png/.

 

Тайлбар бичгийн бүрдэл

А4, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/.

 

Товч танилцуулга

А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf/.

 

9

Онцгой нөхцөл

-    Төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргасан байх;

-    Загвар зураг төсөл хэрэгжихүйц байх

 


Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба