Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Хүннү-Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Соёлын бүтээлч үйлдвэрлэл форум болно.

09:00 цагт "Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг" хэлэлцүүлэг болно.

14:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

14:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар,

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэнэ.

МҮХАҮТ-д

09:00 цагт “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган” болно.

"Новотел" зочид буудалд

09:00 цагт “Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг туршлага солилцох форум” болно. 

Монголбанкны Г байранд

09:30 цагт "Банкны ажилтны жишиг суурь шаардлагыг стандарт сургалтаар хангуулах төсөл"-ийн эхний шатны үр дүнг танилцуулах хэвлэлийн хурал болно.

Аураг палас /АПУ ХХК-ийн хажууд, Богд хааны музейн баруун талд/

10:00 цагт Цонх угсралтын компаниудын тогтолцоог зөв болгоход чиглэсэн Цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн, хэлэлцүүлэг-2021 болно.

"Шангри-Ла" зочид буудлын Ballroom-д

11:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Дэлхийн банк, CRU consulting group-ээс зохион Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монголын Үндэсний музейд

12:00 цагт "Хүннү - Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.