Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Гурав хоногийн дараагаас Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхэлнэ”

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шадар сайд С.Амарсайхан “Хил нээх асуудлыг хойшлуулсан, бүх тээвэр хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Монгол болон Хятадын талаас ийм ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хэрэв тийм шийдвэр гарсан бол албан ёсоор мэдээлдэг зарчимтай” гэв.

Мөн тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гаргасан. Гурав хоногийн дараагаас энэ үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ.

Монгол, Хятад хоёр улсын дундах 0 цэг дээр ачаа бараагаа солилцоно. Чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас үндсэндээ бэлтгэлээ хангасан.

Ингээд ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхлэх боломж бүрдэж байна. Ингэснээр илүү боломжтой нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа.

Хүний оролцоогүйгээр хилийн 0 цэг дээр ачаа тээврийг солилцоно гэдэг нь цаашдаа ачаа эргэлтийг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой" гэв.