Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдийн АНХААРАЛД

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.

Энэ дагуу гадаадаас ирэх монгол иргэдийг тусгаарлах байруудыг бэлтгээд байна.

Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр /2021.11.28-ны 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израил, Бельги, Чех, Герман, Австрали улсад шинэ хувилбар бүртгэгджээ.

Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.