Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг 640,074 хүн хийлгээд байна"

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19-ийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг өнгөрсөн хоногт 6,035 иргэн хийлгэжээ.

Ингэснээр вакцины бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо 640,074 болж, хүн амын 20 хувь, зорилтод бүлгийн иргэдийн 30.6 хувьд хүрлээ гэж Засгийн газраас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг 12-оос дээш насны 2,259,870 иргэн буюу хүн амын 69.5 хувь нь хийлгэжээ.

Харин хоёрдугаар тунд нийт 2,149,886 хүн буюу хүн амын 66.1 хувь нь хамрагдаад байна.

 

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа.

Сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол эрс буурч буй. Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр дүн хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь мэдээлж байв.

Мөн Засгийн газраас вакцины нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх талаар мэдэгдсэн.

Одоогийн мөрдөж буй Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын Улбар шар түвшинд ААН байгууллагуудад тавигддаг тодорхой хязгаарлалтыг шар түвшинд шилжихэд сулруулна гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлсэн юм.