Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эрксис Инк стратегийн хөрөнгө оруулалт бүрдүүлэхээр TDB Securities-тэй хамтран ажиллахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 29
Сурталчилгаа

Эрксис Инк нь хөрөнгө оруулалт татах, стратегийн хөрөнгө оруулагчдыг бүрдүүлэх зорилгоор TDB Securities компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

 

Эрксис Инк нь 57 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, Цахиурын Хөндийд бүртгэлтэй анхны Монгол компани бөгөөд Монгол инженерүүдийн хөгжүүлсэн хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын нээлттэй эх дээрх цорын ганц платформ юм. Эрксис нь хөрөнгө оруулалтын шинэлэг арга болох CSO загварыг ашиглан бүх түвшний хөрөнгө оруулагчдад тэгш боломжийг хүртээж, Эрксисийн хувьцааг хэзээ ч хаанаас ч худалдан авах боломжийг бүрдүүлэн, хөрөнгө оруулалт хийснээс хойш 12 сарын дараа хувьцаагаа хоёрдогч зах зээл дээр худалдан борлуулах боломжийг нээж байгаагаараа онцлогтой юм. 

 

TDB Securities нь энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Эрксис компанийн стратегийн хөрөнгө оруулагчдыг бүрдүүлэх, үр ашигтай нөхцөлүүдийг санал болгон хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

Хөрөнгө оруулалт болон хувьцаа худалдан авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг TDB Securities-ийн info@tdbsecurities.mn-рүү цахим шуудан бичих, 70100261, 11311914 утсаар өөрт тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах, Эрксисийн https://erxes.mn/invest цахим хуудаснаас авах боломжтой.

TDB Securities нь хөрөнгө оруулалтын банкны болон үнэт цаасны зуучлалын үйлчилгээг харилцагчдадаа хүргэн үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслүүд, хувьцаа, бонд, өрийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай зах зээлд гарган санхүүжилт татах, компанийг өөрчлөн байгуулах, тухайн байгууллагын онцлогт тохирсон санхүүжилтийн хамгийн үр ашигтай хувилбарыг санал болгох зэргээр харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг үзүүлдэг байгууллага юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.