Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч салбар, салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар, салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

МУИС-ийн хичээлийн 2-р байрны А зааланд

10:00 цагт "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг" гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ.

МУИС-ийн 1-р байрны 320 тоот танхимд

11:30 цагт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгийг шилдэг 40 оюутанд гардуулах ёслол болно.

Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангиудад

11:00 цагт 2021 онд хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт “Дээлтэй даваа гараг” үндэсний уриалга гаргаж буйтай холбоотойгоор үндэсний хувцас үйлдвэрлэгчид болон Оёдлын холбооноос мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга хурандаа Б.Баатархүү Үндсэн хууль зөрчсөн асуудлыг баримттай мэдээлнэ.