НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.
Тохиролд 2021 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,956,869 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 22889773
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байсан юм.
Супер тохирлын дугаар 85275152 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.