Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын 509 тохиолдол шинээр батлагдаж, долоон хүн энджээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 509 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 270 нь Улаанбаатар хотод,
  • 239 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,867 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,568 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 17,967 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-3,395
  • Хүндэвтэр-3,843
  • Хүнд-1,151
  • Маш хүнд-179 хүн байна.
 
ЭМЯ
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм. Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхгүй болсон билээ.