Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцэхээс татгалзав 

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Энэ хугацаанд тус бүлэг хуралдаад Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих боломжгүй гэдэг шийдвэрт нэгдсэн билээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн.

Жолоочийн даатгалын тухай хуулийг дэмжих боломжгүй гэж үзсэн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, жолоочийн эрх зүйн байдал өмнөх хуулиас дээрдсэн зүйл алга. Оруулж ирсэн хуульд Даатгалын корпораци, Үндэсний зөвлөл байгуулах асуудал тусгагдсан байсан. Нэгэнт хэвшсэн асуудлыг Даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагаар шийдүүлэх нь буруу. Тиймээс үүнийг төр биш хувийн хэвшил зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, даатгуулагчийн даатгалын мөнгөөр нөхөн төлбөр олгохоос гадна, сургалт сурталчилгаа явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийг давтан сургалтад хамруулах зэрэгт зарцуулах гэж байгаа нь буруу учир дэмжих боломжгүй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Даатгалын компаниуд хуульд заасан үндэслэлгүйгээр төрийн албадлагын аргаар ихээхэн ашиг орлогыг жолооч нараас аваад 10 жил болж байна. Яагаад үндэслэлгүйгээр вэ гэхээр Санхүүгийн зохицуулах хороо хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд албан журмын даатгалын олгосон. Үүний цаана жолооч иргэдийн эрх ашиг байна. Монгол Улсын иргэдийн тал нь жолооч, үлдсэн нь нь тэдний үр хүүхэд, эцэг эх байна. Тэгэхээр энэ бол нийтийн эрх ашигтай холбоотой хууль. Бид нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хуулийн төслийг санаачилсан.

УИХ-ын их олон гишүүн даатгалын компаниудын өмнөөс асуулт асуусан. Харин сонгогч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж асуулт асуусан нь ховор. Ийм тэнцвэргүй хэлэлцүүлэг явагдсан. Даатгалын компаниуд улстөрчдийн санхүүжүүлдэг. Тэд зүй бус ашгаа 10 жил хамгаалуулж байна. Би үүнийг бодит жишээтэй нь цааш ярина.

Бид хувийн хэвшлийн дээрэмдэх гээгүй. Даатгалын компаниуд зөвхөн хэвлэл мэдээллийн ПИАР-т зохиулж 300 сая төгрөг зарцуулсан. Би бүлгийн хурал дээр хэний ямар компани үүнийг тараагаад байгаа талаарх мэдээллийг нэр устай нь хэлсэн.

Бид ийм ташаа худал мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргаж болохгүй.