Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сард авлигын 39 хэрэг бүртгэгджээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний 10 сард авлигын 289 хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 21 буюу 7.8% өссөн үзүүлэлт болж байна.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 (11.6%)-оор
  • хахууль авах гэмт хэрэг 5 (8.9%)-аар
  • хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 4 (5 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин 2021 оны аравдугаар сард 39 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 1 (2.5%)-ээр буурахад хахууль өгөх гэмт хэрэг 3 (60.0%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн 289 хавтаст авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад

  • 212 (66.7%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 61(19.2%) нь хахууль авах гэмт хэрэг
  • 31 (9.7%) нь хахууль өгөх гэмт хэрэг
  • 7 (2.2%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг
  • 5 (1.6%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг
  • 2 (0.6%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг байна.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг жилийн өмнө 190 бүртгэгдэж байжээ.