Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний номын санд

09:00 цагт “Үнэт ховор номын музей” үзэсгэлэн, “Монгол толь” аппликэйшний нээлт, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” цуврал контентын танилцуулга болно.

Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор төвд

09:00 цагт Барилгын салбарын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон барилга, түүний үнэлгээний системүүд EDGE Ногоон барилгын программ хангамж, стандарт, үнэлгээний систем” форум болно.

"Шангри-Ла" зочид буудалд

09:00 цагт "Орон сууц ба Санхүүжилт" хэлэлцүүлэг болно.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд

09:00-17:00 цагт ДЭМБ-тай хамтран зохион байгуулж буй “Бие бялдар сэргээн засах нийгэмлэгийн 10 жилийн ойн хурал зөвлөгөөн” болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

РЦНК-д

10:00 цагт “Соёлын бүтээлч сар”-ын "Сэтгэл ариусгах урлаг буюу урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног"-ийн хүрээнд "Хүүхэд ба ном" үйл ажиллагаа болно.

ШУА-ийн байранд

11:00 цагт ШУА-ийн 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн их чуулган болно.

"Туушин" зочид буудалд

11:00 цагт Монгол, Унгарын бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий "Унгарын хөдөө аж ахуй" форум болно.

АН-ын байранд

11:00 цагт НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Norphei галерейд

11:30-18:00 цагт 2020, 2021 оны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн болно.

ХБНГУ-ын ЭСЯ-нд

14:30 цагт Монгол-Германы Орхон археологийн судалгааны багаас “Хархорум” ном хүлээлгэн өгөх ёслол болно.