Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсвийн жилд өр авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулахыг үүрэг болголоо.
Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үр ашиггүй зардлыг багасгах, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх даалгаврын хэрэгжилт 85.9 хувьтай биелсан талаар энэ үеэр мэдээлэв. Төсвийн орлого бүрдүүлэлтээс газрын төлбөр, нийслэл хотын албан татвар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг татварын орлого тасалдалтай буюу 56-76 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Тиймээс орлого бүрдүүлэгч байгууллагынхан онцгойлон анхаарахыг санууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд: