2022 оны улсын төсөв өнөөдөр батлагдлаа. Ингэснээр “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэхээр болж байна.
2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болох нь.
Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.
Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авч болно.
Эх сурвалж: Сангийн яам