Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Анхбаяр: Иргэдийн түүвэр барааг хэрхэн татах талаар ярьсан зүйл байхгүй. Эрээний ачаа тээврийн боомтоор орж ирэх байх

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-д мөрдөж буй халдвар хамгааллын дүрэм журмын хүрээнд манай улстай хиллэдэг гол боомтуудын нэг Эрээн боомтын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа.

Үүний улмаас манай улсад хүнсний нарийн ногоо, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц тасалдаж эхэлсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжид хүнс, нарийн ногоог төмөр замаар шат дараатайгаар татан авч эхлээд байгаа юм. Харин худалдаа эрхлэгчийн голлон борлуулдаг хувцас, ахуйн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн татан авах талаар хараахан ярилцаагүй байгааг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэллээ. 

Тэрбээр "Хятад улсын дотооддоо хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэм журам нь зөвхөн Монгол Улсад биш бусад бүх улсад адил тэгш үйлчилж байгаа. Ялгавартай ханддаг журам гэж байхгүй.

Нарийн ногоо болон стратегийн ач холбогдолтой буюу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн нөөц бүрдүүлэх шаардлагатай, эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнд бид түлхүү анхаарч байна. Харин иргэдийн түүвэр ачаан дээр тодорхой ярьсан зүйл байхгүй. Эрээний ачаа тээврийн боомтоор орж ирэх байх" гэв. 

Мөн тэрбээр одоогоор 12 вагоноор хүнс, нарийн ногоог татан авч байгаа юм. Нийт 60 вагоныг оруулж ирэхээр төмөр замынхантай хамтран ажиллаж байгаа хэмээлээ.