Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхжин: Өвлийн олимп болтол Эрээн хот хилээ нээхгүй гэдэг нь худал мэдээлэл. Ажил бага багаар урагшилж байгаа 

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өвлийн олимп болтол БНХАУ-ын Эрээн хот хилээ нээхгүй гэх мэдээлэл үнэн эсэх болон ачаа тээврийн асуудал ямар шатан явж байгаа талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингээс тодрууллаа. 

Тэрбээр "Өвлийн олимп болтол Эрээн хот хилээ нээхгүй гэдэг нь худал мэдээлэл. Би огт хэлээгүй ба хэн ч хаана ч ийм зүйл яриагүй. Харин өнөөдөр Эрээн хотод хяналтад байсан хүмүүсээс шинээр нэг тохиолдол илэрсэн. Нарийн зүйл нь тодорхой болоогүй байна. 

Эрээнд хөл хорио тогтоогоод тэг зогсолт хийчихсэн байгаа хэдий ч бид Хятадын талтай яриад зарим ачилтуудыг хийж байгаа. Жишээ нь нарийн ногоог нарийн царигаар ачиж байна.

Өөрөөр хэлбэл, ажил бага багаар урагшилж байгаа тул иргэдийг айлгаж байгаа мэт мэдээлэл гаргахгүй байхыг хүсье" гэв.