Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын улмаас 55,580 хүн эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд аажмаар буурч байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 55,580 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 40,641 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 14,939 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэ нь эмнэлэгт байгаа хүний тоо өмнөх өдрөөсөө 360-аар, гэрийн эмчилгээнд байсан хүний тоо 2,798-аар буурсан үзүүлэлт юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 46.2 хувь нь хөнгөн оноштой бол 53.7 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 6,903
  • Хүндэвтэр оноштой – 5,926
  • Хүнд оноштой - 1,806
  • Маш хүнд оноштой -304 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Эмнэлэгт байгаа иргэдийн 3,069 нь хүүхэд бол 845 нь жирэмсэн эмэгтэй байна.

Халдварын оргил үед буюу хоногт 3,000 гаруй тохиолдол шинээр илэрч байх үед эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо 90,000-ыг давж байв.