Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины III тунд өчигдөр 7,791 хүн хамрагдаж, бүүстер тунг хийлгэсэн иргэдийн тоо хүн амын 13%-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тун буюу гурав дахь тунг өчигдөр улсын хэмжээнд 7,791 хүн хийлгэжээ.

Ингэснээр вакцины гурав дахь тунд хамрагдсан иргэдийн тоо 425,815 болж, хүн амын 13 хувьд хүрлээ.

Манай улс 12-оос дээш насны иргэдээ COVID-19 халдварын эрсэг вакцинд хамруулаад байгаа.

Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2,255,688 иргэн буюу хүн амын 69.3 хувь нь хамрагдсан бол хүн амын 65.8 хувь нь буюу 2,140,442 иргэн хоёрдугаар тунг хийлгэжээ.

 

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана.

Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдах боломжтой юм.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монгол Улсын 18-аас дээш насны иргэдийн 17 хувь нь коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байв. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх чиглэлийг үүрэг болгосон талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлж байсан юм.