Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод илэрч байгаа халдварын тохиолдол орон нутгийнхаас 2-3 дахин өндөр байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт дотоодын халдвар 1,433-аар нэмэгдлээ.

Үүний дийлэнх нь буюу 72.7 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 27.2 хувь нь буюу 390 тохиолдол шинээр илэрчээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод халдвар орон нутгийнхаас ойролцоогоор хоёроос гурав дахин их илэрч байгаа юм.

Харин орон нутгийн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Өвөрхангай, Хэнтий, Төв аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй бол бусад аймагт 3-60 хүн халдвар авсан байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдвар /аймаг тус бүрээр/:

Сануулахад, арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс буюу өнгөрсөн Даваа гарагаас үзвэр үйлчилгээний газруудыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэн.

Хэдийгээр манай улсын хүн амын 65 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд, 13 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагдаад байгаа ч өдөр бүр шинээр халдвар авч, PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоо 1,000-аас буурахгүй байгаа юм.

Мөн одоогоор улсын хэмжээнд 220 мянган хүн вакцинд хамрагдаагүйтэй адил байгаа учир халдвар нэмэгдэх эрсдэл байгааг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.

Иймд иргэд коронавирусийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахын зэрэгцээ амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих зэргээр халдвараас сэргийлэх дэглэмүүдээ баримталж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.