Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Британийн найрсаг харилцааг эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
ГХЯ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазго хотноо зохиогдож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

Энэ үеэрээ Британийн Гадаад худалдааны сайд Анн-Мари Тревельянтай арваннэгдүгээр сарын 2-ны өдөр уулзжээ.

Уулзалтаар талууд Монгол, Британийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, энэ хүрээнд хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Уур амьсгалын ногоон сан зэрэг зорилтот санхүүжилтийн хөшүүргийг идэвхтэй ашиглах боломжийн талаар санал солилцжээ.

 

Эх сурвалж: ГХЯ