Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгийг нэмэгдүүлэхээр болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайдын коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар вакцинжуулах тухай” тушаал гарч, хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилсөн 18-аас дээш насны иргэнд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, моноклон эсрэг биеийн эмчилгээ, сийвэн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр “Пфайзер-БиоНТех” үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг идэвхжүүлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.

Түүнчлэн коронавируст халдварын эсрэг нэг тун вакцин хийлгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй 3 сараас дээш хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэнд Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, хоёр тунгаар вакцинжуулахаар болсон байна.

Мөн вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг бүртгэх, мэдээлэх, тандах журмын хэрэгжилтийг чанд мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгажээ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.