Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашиныхаа өвлийн бэлтгэлийг базаасан уу?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 29
Сурталчилгаа

Монгол орны өвлийн улирал бусад орны хүйтний дунджаас илүү хүйтэнд тооцогддог. Үүнийг дагаад өвлийн улирал жолооч нарт чамгүй хүндрэл учруулдаг билээ. Өвлийн улирлыг хялбар давж гарахад намрын бэлтгэл ажил маш чухал. Жолооч та дараах бэлтгэл ажлуудаа сайн хийсэн бол өвөлдөө бэлэн гэсэн үг.

1. Хөдөлгүүрийн тосоо солиулах

Зуны тосоо өвлийн тосоор солиулахдаа 100% бүтэн синтетик тосыг сонгож байгаарай. Ялангуяа 2004 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинууд заавал Fully Synthetic хөдөлгүүрийн тос хэрэглэх заалттай байдаг. Автомашиндаа тохирох зөв тосыг сонгох нь ирээдүйд гарах эрсдэлийг бууруулна. Мөн албан ёсны баталгаат газрын оригинал тосыг сонгоорой.

 

2. Өвлийн дугуйгаа солих

Өвлийн улиралд өвлийн дугуй л хэрэглэх хэрэгтэй. Автомашины дугуй үйлдвэрлэгч нар одоохондоо өвөл зунгүй хэрэглэж болдог супер дугуй үйлдвэрлээгүй байна. Та бүхэн MS тэмдэглэгээтэй дугуй ДӨРВӨН УЛИРЛЫН ДУГУЙ шүү дээ гэж гайхаж байгаа байх. MS (Mud and Snow – Шавар болон цас) дугуй нь хэт халалт, хэт хөрөлт хоёрын аль аль руу тэмүүлдэг учир халуунд ч тэр, хүйтэнд ч тэр супер биш. Өвлийн дугуйн гүйцэтгэлтэй харьцуулахад хамаагүй бага үзүүлэлттэй. Харин халууны улиралд зуны дугуйнаас илүү хурдан элэгддэг дугуй юм. Тиймээс та аюулгүй, эрсдэлгүй зорчихыг хүсвэл зөвхөн өвлийн зориулалттай, (Цасны) тэмдэглэгээтэй дугуйг хэрэглээрэй.

Мөн та дугуйныхаа хошуу болон хээг тогтмол шалгуулж хэвших хэрэгтэй. Цаг агаарын дундаж хэм -13 хүрэхээс урьтаж өвлийн дугуйгаа солиулаарай.

3. Аккумлятораа шалгуулах, солих

Цаг агаар -18 хэмээс доош ороход аккумлятор тахир голыг эргүүлэх чадвар нь буурдаг байна. Тиймд та бүхэн ид өвлийн хүйтэнд машин асахгүй байх эрсдэлээс сэргийлж аккумлятораа шалгуулан, шаардлагатай бол солиорой. Мэдээж баталгаат газрын чанартай аккумляторыг сонгоорой.

 

4. Хөргөлтийн шингэнээ шалгах

Хөргөлтийн шингэний гол ач холбогдол нь хөдөлгүүр хэт халсан үед хөргөх, мөн хөлдөхөөс хамгаалах үүрэгтэй. Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн хоёр янз байдаг бөгөөд шингэнийг хооронд нь сольж болохгүй. Нэмж хийх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой. Болж өгвөл автомашин үйлдвэрлэгчээс заасан хөргөлтийн шингэнийг сонгоорой. Зөвхөн хөлдөх хэмийг нь харж дурын шингэн хийвэл хөдөлгүүрийн эд анги зэврэх, өнгөр тогтох, усны насосын сэнс зэврэх зэрэг гэмтэл үүсдэг. Тиймээс таны машинд ямар хөргөлтийн шингэн тохирохыг мэргэжлийн хүнээс асууж тодруулаарай.

 

5. Шилний шингэн хэрэглэх

Та автомашиныхаа шилний шингэний оронд ус хийсэн бол 0 хэмд хөлдөнө. Харин зориулалтын шингэн нь -25, -40 хэмд л царцаж эхэлдэг. Автомашины салхины шил цэвэрхэн байвал та замаа сайн харж, аюулгүй зорчих болно. Тиймээс та өвөл заавал зориулалтын шингэн хэрэглээрэй.

 

6. Салоны шүүр болон моторын агаарын шүүрийг солих

Зун хэрэглэсэн шүүр нь тоос шорооноос болж ихээхэн бохирдсон байдаг. Ингэснээр өвлийн улиралд салон доторхыг сайн дулаацахгүй байх, цантах, цэвэр агаар орж ирэхгүй байх зэрэгт нөлөөлнө. Мөн моторын шүүр бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай сайн агаар орж чадахгүйгээс болж хөдөлгүүрийн хүч сулрах, шатахуун зарцуулалт ихсэх асуудлууд үүсдэг.

 

7. Явах эд ангийн оношилгоо хийлгэх

Автомашины аливаа гэмтлийг хүйтэнд янзлах, солих нь их хүнд. Тиймээс та бүхэн хүйтрэхээс өмнө амжиж явах эд ангийн оношилгоо хийлгэх хэрэгтэй. Тосоо солиулах эсвэл дугуйгаа солиулахад эд ангийн оношилгоо үнэгүй хийдэг газрыг сонгож нэг сумаар хоёр туулай буудаарай.

 

Та дээрх 7 зүйлийг хийсэн бол таны машин ӨВӨЛД БЭЛЭН😊

Утас: 7509-1111

Тос, хөргөлтийн шингэн солих хаяг: www.facebook.com/zicmongolia

Шинэ дугуйн худалдаа: www.facebook.com/HankookMongolia

Аккумлятор: www.facebook.com/zicmongolia/photos

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.