Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19-өөр өвчилсөн хүүхдүүдийн 77% нь гэр бүлийн орчноос халдвар авсан байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг танхим, цахимаар хослуулан үргэлжлүүлж байна.

Есдүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд КОВИД-19-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байжээ. Харин аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар буюу хичээлийн жил эхэлснээс хоёр сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19.1 хувьтай байгааг УОК-оос мэдээлжээ. Өөрөөр хэлбэл танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэ үзүүлэлтээс харагдаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдлээ.

Халдвар авсан нийт хүүхдийн 62.7 хувь нь Улаанбаатар хотод, 37.2 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол 0.1 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Насны бүлгээр нь ялгаж үзвэл

  • 0-4 нас 26.2 хувь
  • 5-9 нас 33.9 хувь
  • 10-14 нас 28.1 хувь
  • 15-17 нас 11.9 хувийг эзэлж байна.

Аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар халдварын улмаас 3,186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авсан байна.

Сургуулийн орчноос халдвар голомтлон тархахгүй байгаа гол шалтгаан нь багш нар гурав дахь тундаа хамрагдсантай холбоотой аж. Тиймээс хүүхэд багачуудаа эрсдэлээс хамгааллын тулд эцэг эхчүүдийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас уриалж байна.