Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр явуулын 32 баг, суурин 37 цэгт нийт 4,378 хүний дархлаажуулахаар төлөвлөжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 32 баг, суурин 37 цэгт 78 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 4,378 хүнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 57, II тунд 132, нэмэлт сэргээх тунд 2,050, нийт 2,239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.8 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,946 жирэмсэн эх, 12-15 насны 67,485, 16-17 насны 26,519 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7