2022/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
11:00
S26
-13°
12:00
S26
-15°
13:00
S26
-15°
14:00
S20
-15°
15:00
S20
-15°
16:00
S20
-16°
17:00
S20
-16°
18:00
S20
-15°
19:00
S20
-16°
20:00
S20
-16°
21:00
S20
-16°
22:00
S20
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусуудад гар ариутгагч тавьдаггүй, гадна цэвэрлэгээ хангалтгүй байжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
 
ulaanbaatar.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгуулав.

Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажил болоод үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. 

Нийслэлийн хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй 36 төсөвт байгууллага байснаас судалгааны дагуу  хоёр эмнэлэг, зургаан  цэцэрлэг, долоон сургууль, нэг халаалтын зуухны дулааны шугам сүлжээний  засварын ажлыг бүрэн дуусгажээ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, авто замын засвар шинэчлэлтээс үүдэлтэй ухсан нүх, сэтэлсэн зам, гарцыг засаж,  бүрэн дуусгах үүргийг Хотын дарга өгсөн. Үүний дагуу инженерийн шугам сүлжээнд  гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засаж дуусгажээ. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 98.9 хувьтай биелээд байгааг шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.

Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулж, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүргийн дагуу 848 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ. 218 зөрчил илэрсний дотор 115 жолоочийн бүхээгт хаалт хийгээгүй байсан бол 50 жолооч амны хаалт зүүгээгүй, автобуснуудад гар ариутгагч тавьдаггүй, гадна цэвэрлэгээ хангалтгүй байжээ. Эдгээр нийтлэг зөрчлүүдийг цаашид давтахгүй байхыг анхааруулсан байна.

Гэртээ эмчлүүлэгчдийн тоо буурч байна

 
ulaanbaatar.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнгөрсөн 42 дахь долоо хоногийн мэдээллийг хүргэлээ. Тус долоо хоногт халдварын 2954 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 41 дэх долоо хоногоос 7.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэртээ эмчлүүлэгчдийн тоо 34-38 дахь долоо хоногт эрчимтэй өсөж байсан бол 39-42 дахь долоо  хоногуудад аажмаар буурч эхэлснийг тодотгож байлаа.

Дархлаажуулалтад оролцож буй иргэдийн идэвх төдийлөн нэмэгдэхгүй байна. Тиймээс явуулын багийг байнга ажиллуулж байгаа юм. Нэмэлт тунгийн вакцинжуулалтад  70 багийн 300 гаруй эмч ажиллаж байна. Аравдугаар сарын  23-ны бямба гарагт л гэхэд  явуулын багийнхан хоёр их сургуулийн 115 оюутан, нэг байгууллагын 123 албан хаагч, гэрээр 84 хүнийг дархлаажуулсан.

Өссөн дүнгээр 13 их, дээд сургуулийн 1,918 оюутан,  16 байгууллагын 1,384, гэрээр 2021 /үүнээс хөгжлийн бэрхшээлтэй болон гэрийн асаргаанд байдаг 707/  нийт 5,323 иргэнийг явуулын багаар дархлаажуулсан байна. Дархлаажуулалт хэвийн өрнөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 36 баг, 35 суурин цэгээр 71 багийн 310 эмч, ажилтан 4,798 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Мөн Хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

  • Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах,
  • Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах,
  • Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах зэргийг онцлов.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

x