2022/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
11:00
S26
-13°
12:00
S26
-15°
13:00
S26
-15°
14:00
S20
-15°
15:00
S20
-15°
16:00
S20
-16°
17:00
S20
-16°
18:00
S20
-15°
19:00
S20
-16°
20:00
S20
-16°
21:00
S20
-16°
22:00
S20
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс сурагчдын гэрийн даалгаврыг хязгаарлах хууль баталлаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг

Хятадын хууль тогтоогчид хүүхэд багачуудыг гэрийн даалгаврын дарамтаас сэргийлэх агуулгатай боловсролын хуулийн төслийг баталсан тухай Синьхуа агентлаг Бямба гарагт мэдээлжээ.

Гэрийн даалгавраас гадна хичээлээс гадуур зайны сургалтын цагийг хязгаарлах хуулийн заалтыг бас баталсан байна.

Хуулийн хэрэгжилтэд орон нутгийн эрх баригчид хяналт тавьж, эцэг эхчүүдэд хүүхдээ хангалттай амрааж, дасгал хөдөлгөөн хийлгэж байх шаардлага тавихаар болжээ.

Шинэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна.

Сүүлийн жилүүдэд Хятадад боловсролын өрсөлдөөн эрчимжиж, хүүхдээ багаас нь хичээл номоор дарамтлах явдал нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.

Үүний улмаас хүүхдүүдийн эрүүл мэнд доройтож, гэр бүлүүд олон хүүхэдтэй болохоос зайлсхийдэг болсон байна. Хятадын хүн ам эрчимтэй хөгширч байгаа нь үүнтэй холбоотой гэж үзэж байгаа.

Хэдэн жилийн өмнө Бээжингийн эрх баригчид өрх бүр нэг хүүхэдтэй байх бодлогоо цуцалсан ч байдал сайжрахгүй байна. Энэ оны тавдугаар сард гаргасан хүн амын тооллогын дүнгээс харвал тус улсын хүн амын өсөлт сүүлийн 60 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Энэ онд Хятадын засгийн газар хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндэд санаа тавьсан хэд хэдэн шийдвэр гаргаад байгаа.

Тухайлбал компьютерын онлайн тоглоом тоглох хугацааг долоо хоногт гурван цагаар хязгаарласан. Мөн хичээлээс гадуур онлайн сургалт явуулдаг боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авсан юм.

Үүнээс гадна Хятадын поп урлагийн алдартнуудын хүүхдүүдэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах арга хэмжээ авч, эрэгтэйчүүдийн “эмэгтэйлэг” хэв маягийг дэмжих, сурталчлахыг хориглож эхэлсэн байна.

Өнгөрсөн онд Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Хорооны гишүүн Си Зэфү “өсвөр үеийнхний дунд эмэгтэйлэг байдлыг дээдлэх хандлага газар авч байгааг хяналтдаа авахгүй бол улс орны хөгжилд хор учруулах эрсдэлтэй” гэж хэлсэн нь хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд нийтлэгдэж байв.

 

Эх сурвалж: Reuters

 

x