“Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээ аравдугаар сарын 26-ны өдрийн 09:00-15:00 цагт МҮХАҮТ-ын их танхимд болох бөгөөд цахимаар шууд дамжуулна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран тус арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулахаар болжээ.
Aялал жуулчлалын салбарыг цар тахлын үед болон цар тахлын дараа хэрхэн сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр, хувийн хэвшлийн манлайлагчдыг нэг зорилго доор нэгтгэж, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалыг сэргээж буй арга, туршлага, сүүлийн үеийн арга зүйг хуваалцаж, гарц шийдлийг тодорхойлоход форумын зорилго оршиж байгаа аж.
Энэхүү форумаар “КОВИД-19-ийн үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл, мэдээллүүд хийгдэж, тухайн асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Форумыг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзжээ.
“ITM 2021" олон улсын Аялал, Жуулчлалын үзэсгэлэн аравдугаар сарын 27, 28, 29-нд “Мишээл Экспо” олон улсын худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Монголын аялал, Жуулчлалын холбоо Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран "ITM 2021" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Аялал жуулчлалын салбарт тулгарч буй гамшгийн нөхцөл, тодорхойгүй байдлаас үүсэх хүндрэл бэрхшээлүүдийг бодитойгоор үнэлэн, аялал жуулчлалын салбарыг эргэн сэргэхэд хувь нэмрээ оруулах нь үзэсгэлэнгийн гол зорилго юм. Энэ жилийн “АйТиЭм-2021” үзэсгэлэн “Tourism for inclusive growth-Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан дор зохион байгуулагдана.
Үзэсгэлэн зохион байгуулснаар: