Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Богд хааны ордон музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Богд хааны ордон музей өвлийн цагийн хуваарьт шилжжээ.

Тодруулбал Мягмар, Лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд сүүлийн үзэгчийг 16:15 цагт музей рүү нэвтрүүлэх юм байна.

Харин долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт амарна гэж тус музейгээс мэдээллээ.

Тасалбарын үнийн хувьд том хүн 8,000, оюутан 3,000 төгрөг бол 0-16 насны хүүхдүүд үнэгүй үзэх эрхтэй байна.

Музейн түүхээс товч дурдвал “Билгийг хөгжүүлэн бадруулагч” /Шаравпэлжээлин/ нэртэй энэ цогцолборыг 1893-1903 оны хооронд Монголын шарын шашны тэргүүн YIII Богд Живзундамбад зориулан барьжээ. 

1928 он гэхэд 2,117 зүйлийн 3,000-аад үзмэртэй болсон байжээ. Одоогийн байдлаар тус музей нь /2012-2013 оны улсын тооллогын статистик мэдээ/ 4,196 дэсийн 8,626 ширхэг үзмэртэй байна. Үүнээс үзмэр үзүүллэгт 465 дэсийн 1,146 ширхэг үзмэр буюу нийт үзмэрийн 13.8% дэлгээстэй байж олон нийтийн хүртээл болж байгаа аж.

Үзмэрүүдийг хүндрүүлэгчтэй сейф/нууцлалын өндөр зэрэглэлийн цоож, кодтой, дохиололжуулсан/, хадгалах орчин, өрөө тасалгаа нь аюулгүй, нууцлалын байдлыг бүрэн хангажээ.