Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Биржийн бус зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

-Тогтмол өгөөжтэй компанийн бонд-

Инфляцын түвшин өссөн, хадгаламжийн хүү буурсан энэ үед хадгаламжийг орлох өндөр өгөөжтэй бүтээгдэхүүний талбар Биржийн бус зах зээл (ББЗЗ) болж байна. ББЗЗ дээр тодорхой шаардлага хангасан  мэргэжлийн хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцож хөрөнгө оруулах боломжтой юм. Ийм ч учраас тус зах зээлээр дамжуулан санал болгох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд нь нэгдсэн шаардлага, шалгууруудыг хангасны үндсэн дээр зах зээлд гардаг. Тус зах зээлд үнэт цаас гаргаж буй компаниудад тавигдаж буй шалгууруудаас дурдвал:

  • Мэргэжлийн андеррайтерийн компанитай гэрээ байгуулан хамтран ажиллах, Андеррайтер нь: Бонд гаргаж буй компанийн үйл ажиллагаа, татах хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, барьцаа баталгааг хууль эрх зүйн хүрээнд шалган тогтоосон байх
  • Холбогдох барьцаа, батлан даалтыг андеррайтерийн компанитай хамтран тодорхойлж улсын бүртгэл, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх
  • Хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад шаардлагатай бүхий л  мэдээллүүдийг агуулсан үнэт цаасны танилцуулга бэлдсэн байх
  • Хөндлөнгийн аудитын компаниар санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулсан байх
  • Компани болон хувьцаа эзэмшигчид нь хөрөнгө оруулагчидтай хамтран ёс зүйтэй ажилладаг байх, түүнийг хуулийн байгууллагуудын тодорхойлолтоор баталгаажуулах ... гэх зэрэг олон шалгуурыг ханган, тодорхой хугацаа зарцуулсны дараа ББЗЗ-д бүртгүүлдэг.

Дээр дурдсан бүхий л процессийг даван, шаардлагыг хангаж, эрсдэлийг боломжит бага түвшинд бууруулсан дараагийн бүтээгдэхүүн гарлаа.

Зах зээлд шинээр гарсан “Хан бонд”-ын тухай

Бонд гаргагч “Хан” ХХК нь 22 жилийн турш барилгын салбарт ажилласан, компанийн шинээр гаргаж буй бонд нь хадгаламжийн хүүгээс даруй 2 дахин өндөр (жилийн 16 хувийн хүүтэй), барьцаа батлан даалт нь бондын дүнгээс 3.5 дахин өндөр зэрэг давуу талуудтай. Бондын андеррайтераар “Апекс капитал ҮЦК” ажиллаж байна. 

Бондын мэдээлэл:

 

Хэрэв та тус бондын захиалга өгөхийг хүсвэл андеррайтер “Апекс Капитал” ҮЦК -руу хандах боломжтой. Та ЭНД ДАРЖ бондод хөрөнгө оруулах хүсэлтээ илгээгээрэй.


Утас: 7510-7500

Вебсайт: https://www.apex.mn/

И-мэйл: investment@apex.mn

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот

Facebook, Instagram, Twitter: @apexcapitalmn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.