Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбадорж: Есдүгээр сард 101,001 хүн COVID-19 халдвараар өвчилсөн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Онцгой комиссоос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт, мөн зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/399236985242622

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар 6,443 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Есдүгээр сард нийтдээ 101,001 хүн COVID-19 халдвараар өвчилсөн. Энэ нь шинж тэмдэг илэрсэн, түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр эерэг батлагдсан хүний тоо.

Бид халдвар авсан иргэдийг тандалт хариу арга хэмжээний хүрээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, тусгаарлах байранд тусгаарлах, гэрээр хяналт хийх зэрэг тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Халдвар өнгөрсөн зургаадугаар сарын давлагаанаас 2.5 дахин нэмэгдсэн.

Есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод өдөрт дунджаар 3,987 тохиолдол шинээр илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 3,565 болж өөрчлөгдсөн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногоос бид ор зохицуулалтын багийг ажиллуулж эхэлсэн.

Өмнө нь нийслэлийн хэмжээнд ор дэлгэсэн 46 эмнэлэг өөрсдөө өвчтөнг хэвтүүлдэг байсан. Ийм үед яах аргагүй эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд эмнэлэгт үйлчлүүлж чадахгүй цаг алдах асуудал гарч байв.

Харин ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр иргэдэд илүү хурдан хугацаанд эмнэлгийн тусламж хүргэж байна” гэлээ.