Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Байдены засаг захиргаа АНУ-ын цөмийн зэвсгийн тоог зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын төрийн департмент тус улсын цөмийн зэвсгийн нөөцийг сүүлийн байдлаар зарлажээ.

Трампын засаг захиргааны үед цөмийн зэвсгийн тоо хэмжээг огт зарлаагүй бөгөөд хамгийн сүүлд 2015 онд зарлаж байсан юм.

Одоогийн байдлаар АНУ нь 3,750 цөмийн цэнэгт хошуутай байна. Үүнээс гадна ашиглалтаас гаргаж, устгахаар бэлдэж буй 2,000 цөмийн зэвсэг хадгалагдаж байгаа ажээ.

2022 онд Цөмийн Зэвсг Хориглох Гэрээний ээлжит чуулган болох бөгөөд ерөнхийлөгч Байдены засаг захиргаа уг чуулганыг угтуулан зэвсгийн нөөцөө шинэчлэн зарлаж байгаа юм байна. Уг гэрээнд дэлхийн цөмийн зэвсэгтэй орнууд нэгдсэн байдаг ба тус тусын зэвсгийн тоо хэмжээгээ бууруулах амлалт авсан байдаг.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Жо Байден тус улсад цаашдаа цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байхгүй гэж мэдэгдэж байжээ.

1967 онд АНУ нийт 31,255 цөмийн цэнэгт хошуутай байсан нь түүхэн дээд үзүүлэлт юм.

1994-өөс 2020 оны хооронд тус улс 11,683 цэнэгт хошууг устгажээ.

2010 онд Обамагийн засаг захиргааны үед АНУ нь 5,113 цөмийн цэнэгт хошуутай байсан бол 2015 онд 4,717 болж буурсан байна.

 

Эх сурвалж: CNN